Баян-Өлгийд 70-аас дээш настай иргэдийн тоо 7,3 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-14 19:34:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээс харахад Баян-Өлгий аймагт 70-аас дээш настай 2115 иргэн бүртгэгдэж, 2010 оныхоос 7,3 хувиар нэмэгджээ.

Нийт хүн ам дахь 70-аас дээш насныхны хувийн жин нэмэгдсэн нь дундаж наслалт уртасч байгааг харуулж байна хэмээн судлаачид үзжээ.

Харин аймгийн хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа аж. Тухайн тооллогоор аймгийн хэмжээнд 108530 иргэн тоологдсоноос 14 хүртэлх насны хүүхэд 35.3 хувь, 15-64 насны хүн ам 61.3 хувь, 65 ба түүнээс дээш насны хүн ам 3.4 хувийг тус тус эзэлсэн байна.

Холбоотой мэдээ