Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-12-09 07:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд  5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2020 оны 12 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас:  Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 10- 14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 10-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 12-нд зарим газраар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нээс хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ