Шинжилгээний дүнгээр ундны усны дээж 100 хувь стандарт шаардлага хангасан гэж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-30 11:55:30

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүн амыг ундны усаар хангадаг “Ар-Ус Ундарга” ХХК-ийн харьяа ус хангамжийн эх үүсвэрийн худаг, ус түгээх байр зэрэг 11 эх үүсвэрт хяналт хийж, ундны уснаас 22 дээж авч МХГ-ын лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр ундны усны дээж 100 хувь стандарт шаардлага хангасан байна гэж гарчээ. Мөн дээрх компанийн харьяа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт хийж, орох гарах хэсгийн уснаас 4 дээж авч шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүнгээр стандарт шаардлага хангасан дүн гарсан  байна.

Холбоотой мэдээ