Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-30 07:51:59

Аргын тооллын 5 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Шувуун хушуут одтой, хар хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

Холбоотой мэдээ