"Сайханы сарлаг" арга хэмжээнд 532 сарлаг авч ирсэн байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ"Сайханы сарлаг- 2016" арга хэмжээ энэ сарын 28-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын аманд боллоо.
Тус арга хэмжээнд сарлаг бүхий 4 сумын 532 сарлаг авч ирсэн байлаа. Уг үйл явдалд сарлаг бүхий сумдын малчдаас 9 баг бүрдүүлэн уралдаан тэмцээнүүдэд оролцсон юм. Сарлагт ачаа ачих, хөөвөрлөх, хөөврөөр нь дээс томох зэрэг буухиа тэмцээнд 90,5 оноогоор Ханхонгор сумын "Үхэрчин" баг түрүүлж, Баяндалай сумын "Төхөм" баг удаалж, Хүрмэн сумын "Хүрмэн" баг гуравдугаар байрт шалгарсан байна. Энэхүү арга хэмжээнд хамгийн сайн зохион байгуулалттай сумаар Ханхонгор сум шалгарч шилжин явах цомыг гардсан юм. Мөн сарлагийн уралдаан явуулахад Хүрмэн сумын Б.Хатанболд түрүүлж, Ханхонгор сумын Н.Батням аман хүзүүллээ.
Өмнөговь аймагт 200 хүрэхгүй тоо толгойтой байсан сарлаг тодорхой арга хэмжээ авч, үнэлэмжийгнь дээшлүүлэх талаар анхаарч ажилласны үр дүнд өнөөдөр 700 гаруйд хүрчээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн