"Ремикон", "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 23-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 67.3 сая төгрөгийн үнийн дүнтэй 101.583 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 Хк-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ремикон" (RMC+5.21%) болон "Монгол Базальт" ХК (MBW+2.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш" (NKT-10.71%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH-5.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 34.012 нэгж эрхийг нийт 3.5 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 0.00 хувийн өөрчлөлтгүй, 17585.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,634,258,336.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.