Улаанбаатарт өдөртөө 8-11 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-11-21 07:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Өдөртөө 8-11 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

2020 оны 11 дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэл цаг агаарын мэдээ

 

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

 

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 22-26 хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 22, 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ