Дархан суманд 194 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-17 15:26:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 17-ны 15:00 цагийн байдлаар Дархан сумын 18 багийн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах явган болон автомашинтай эргүүл хийж байна.

Тэг зогсолт зарласан энэ өдрийн эргүүлд Цагдаагийн газраас 61 алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 33 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газраас 27 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 53 алба хаагч, эрэн сурвалжлах чиглэлээр Эрүүгийн цагдаагийн тасгийн 20 алба хаагч нийт 194 алба хаагч Цагдаагийн газрын 11 автомашин, ОБГ-ын 2 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ