Нэг дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 21:45:45

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч бүртгэн тогтоол шийдвэрээ гаргасан байна.

Энэ удаагийн сонгуульд тус аймагт 27 тойрогт 41 мандатын төлөө АН-аас 41, МАН-аас 38, МАХН-аас 31, ХҮН-аас 3, бие даан нэр дэвшигч 5 нийт 118 нэр дэвшигчийг бүртгэсэн байна. МАН-аас нэр дэвшсэн аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа, бүлгийн дарга Ш.Эрдэнэбат нарыг хуулийн тодорхой шалтгааны улмаас бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан шийдвэрийг тус сонгуулийн хорооноос гаргасан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 


 

Холбоотой мэдээ