Бүх шатны төрийн байгууллагууд бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-12 12:14:09

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг аймаг, сумдын Онцгой комисс, гишүүд, Засаг дарга нар, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгов.  

2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 17-ны өдрийн 06.00 хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана. Энэ хугацаанд аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлсэн ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх болон хамгаалах хувцас хэрэгсэл худалдан авахад зориулах хөрөнгийг шийдвэрлэж, гамшгийн үеийн эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг ариутгал халдваргүйтгэлийн бодис, хувцас, хэрэгслээр хангах ажлыг шуурхай зохион байгуулах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үнэн бодит мэдээ, мэдээллээр иргэдийг тогтмол хангах, гамшгаас хамгаалах тухай хуулийн заалтыг мөрдөн ажиллах, бүх шатны төрийн байгууллагууд бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах чиглэл өглөө.

Иргэн та онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, үр хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулан, албан ёсны эх сурвалжаас мэдээ мэдээллээ авч, дархлаагаа дэмжин, амны хаалт тогтмол зөв зүүхийг аймгийн Онцгой комиссоос уриалж байна.

Холбоотой мэдээ