Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-11 14:34:16

Төв/МОНЦАМЭ/.  Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9в анги 33 суралцагчтай. 2020-2021 оны хичээлийн жилд анги хамт олноороо хүүхэд бүр сурлага, хүмүүжлээрээ бусдыгаа манлайлан суралцаж, ахиц амжилтаа дээшлүүлэх зорилготой.

Тус хамт олон МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг 3 жил дараалан анги нийтээрээ захиалан, уншиж, уншлагын хурдаа ахиулах, хүүхэд бүр бичгийн хэвээ сайжруулах зорилгоор гар бичмэлийн эхийг дуурайлган хичээнгүй сайхан бичих, гадаад үгийг нүдлэн тогтоох зэрэг ажлыг хэрэгжүүлэн сониноо үр бүтээлтэй ашиглаж хэрэглээ болгосон байна. 

Анги удирдсан багш Ц. Өнөртуяа Монгол хэл, уран зохиолын багшаар  21 дэх жилдээ ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй.

Түүний монгол бичгээр бэлтгэсэн шавь нарын амжилтаас дурдвал: 

         “Монголын сайхан бичигтэн-2012” улсын 15 дахь уралдаанд бэлтгэсэн шавь Б.Билгүүн 3-р байр,

          “Монголын сайхан бичигтэн-2013” улсын 16 дахь уралдаанд бэлтгэсэн шавь В.Цэндхорол 2-р байр

           “Монголын сайхан бичигтэн-2020” улсын 23 дахь уралдаанд бэлтгэсэн шавь Б.Хүслэн 3-р байрт шалгарч байсан.

Мөн Үндэсний бичгээрээ зөв, хурдан уншиж, хичээнгүй сайхан бичдэг сурагчид олон бий.

Үүнээс дурдвал, Т.Хүслэн, А.Адьяасүрэн, Ж.Номин, Б.Номин-Эрдэнэ, М.Анун, Ш.Мөнгөнзул, Э.Номин-Эрдэнэ, Г.Нарангоо, О.Отгонзул, Б.Эгшиглэн нар бусдыгаа манлайлан үндэсний бичиг соёлоо дээдлэн, түүчээлэн маш сайн суралцаж байна.   


9в ангийнхан сурлага, урлаг, спортын сайчуул ихтэй.

Шавь Б.Баярманлай 2013-2020 онд УАШ 100 буудалт даамын улсын уралдаануудад жил дараалан амжилттай оролцож, алт, мөнгөн медаль, олон улсад шагналт байрт тогтмол шалгардаг бөгөөд 

- 2013 оны Монгол Улсын шилдэг 1000 хүүхдийн нэг

- Монголын хүүхдийн ордны "Авьяас" алтан медаль

-2014 оны Төв аймгийн шилдэг тамирчин хүүхэд

- 2014 оны Нийслэлийн шилдэг хүүхэд

- 2014-2016 онд БСШУС-ын сайдын талархал

- Даамын спортын мастер цол хүртсэн.


Шавь Г.Энхнасан, Т.Амарсанаа нар нь 2017-2020 онд өсвөр үеийн цанын УАШТ-ний мөнгө, хошой алт, 2019 онд Төв аймгийн Хүүхдийн ордны Амжилтын од медаль, 2020 онд ОХУ-д зохиосон тэмцээнд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаар дүүрэн тэргүүний хамт олон юм.

Холбоотой мэдээ