Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх сарын 3-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-09 19:56:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх сарын 03-нд хуралдуулж, сонгуулийн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг батлахаар шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэгийн тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудал хэлэлцэнэ. Мөн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсөв, аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг батлах юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг аймгийн удирдлага, сум, хэлтэс, агентлагийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, намын болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгууллаа гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ