Залилах гэмт хэргийн улмаас зургаан хүн хорих ялаар шийтгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-04 08:59:38
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Энэ оны эхний есөн сарын байдлаар залилан мэхлэх 27 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 29 хүнд ял шийтгэл ногдуулсан байна.

Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа хэлэхдээТаван хүн давтан хэрэг үйлдсэн бөгөөд нийт хэргийн 55 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн байна. Тухайлбал, ажилд оруулах,  гар утсаар нь ярьчихаад өгье, зээл хаачихаад эргүүлж төлнө гэх зэргээр иргэдийг залилсан нь бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж бусдаас мөнгө авсан 2-3 тохиолдол байна. Бусдад шан харамж өгч ажилд орох нь хууль бус үйлдэл юм. Ажилд  оруулж өгнө гэсэн хүн нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүй хүн  байсан. Тэгэхээр аливаа асуудлыг шалгаж хянаагүй, иргэдийн өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас ч хамаарч байна” гэв.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг 450 мянгаас 10 хүртэлх сая төгрөгөөр торгож, 6-24 сар хүртэл хорих хуулийн заалттай. Залилах төрлийн гэмт хэргийн улмаас 373 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Үүнээс 12 хэрэг буюу 44 хувь нь нөхөн төлсөн бол, зургаан хүн бусдыг залилж, нөхөн төлөөгүйн улмаас хорих ялаар шийтгүүлжээ.

 

Холбоотой мэдээ