Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-28 19:56:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банкны 8,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан цэвэрлэх байгууламж хоногт 3,0 мянган шоометр бохир цэвэрлэх хүчин чадалтай юм.

Уг барилга байгууламжийг “Заг инженеринг” ХХК барьж ашиглалтад оруулжээ. Орчин үеийн технологи ашигласан цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор иргэдийн эрүүл аюулгүй орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ өргөжих нэгэн боломж нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ