Сурагчид БОЭТ-ийн Нярайн тасгийг тохижуулахад тусалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын 13-р сургууль “Хариу нэхэхгүй тус” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Аяны хүрээнд тус сургуулийн Д.Ууганзаяа багштай 4б ангийн хамт олон БОЭТ-ийн Нярайн тасгийг тохижуулжээ. Ангийн багш Д.Ууганзаяа хэлэхдээ, “Бусдад туслах, урам хайрлах, хайр түгээнэ гэдэг эд хөрөнгө, мөнгөөр хэмжигдэшгүй юм. Тиймээс бид ямар нэг хэлбэрээр туслахыг зорьсон” гэлээ.
Нярайн тасагт эмчүүлж байгаа хүүхдүүдтэй аав, ээж нь
уулзах боломж хомс
байдаг учир уулзалтын өрөө гаргах, түүнийг тохижуулах шаардлага тус эмнэлэгт
байсан тул 4б ангийн хамт олон түүнд нь туслахаар шийдсэн байна. Хүүхдүүд эцэг,
эх болон технологийнхоо багштай хамтран шинэ өрөөний ханан дээр хүүхэлдэйн
киноны баатруудыг зурсан байна.