Баяннуурын сурагчид "Морин хуур” тайлан тоглолтоо хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 12:09:53

Булган аймгийн Баяннуур сумын ЕБС - ийн сурагчдын  "Морин хуур”  тайлан тоглолт аймгийн  Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдлаа.

Тоглолтын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан оролцож, аймгийн ИТХ-аас баталсан “Шинэ Булган” хөтөлбөрт тусгагдсан "Морин хуур" дэд хөтөлбөр батлагдахаас өмнө морин хуур айлын хананд бэлгэдлийн шинжтэй байсан бол, хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд багачуудаас хөгшин хөвөө хүмүүс хуур тоглож сурч байгаа нь  энэхүү хөтөлбөрийн үр дүн билээ. Энэ сайхан түүхэн уламжлал болсон хос чавхдаст морин хуураа батлан авч явж байгаа нэгэн жишээ болсон Баяннуурын сургуулийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийллээ. 

Мөн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”  бичгээр  Баяннуур сумын  ЕБС - ийн багш Ч.Алтанзагас, ХГБХХ-ийн “Авьяас” алтан медиалаар сурагч Н.Энхсайхан, “Авьяас” мөнгөн медиалаар О.Мөнгөнсувд, “Авьяас” хүрэл  медиалаар А.Биндэръяа нарыг тус тус шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан гардууллаа.

Холбоотой мэдээ