Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 30-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын
анхдугаар хуралдааны товыг тогтоолоо. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
анхдугаар хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр Булган суманд хуралдуулахаар шийдвэрлэлээ. Тус
хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгож, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх
асуудлыг хэлэлцэнэ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулж, аймгийн ИТХ-ын 33
мандатын 19 суудлыг авсан. Булган аймгийн ИТХ-ын найман удаагийн сонгууль
болоход АН хоёр удаа буюу 2012, 2020 оны сонгуульд ялалт байгуулаад байна.