НИТХ-ын даргыг сонгож, нийслэлийн Засаг даргыг томилно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн отгон хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болж, шинээр бүрэлдсэн НИТХ-ын анхдугаар хуралдааныг өнөөдөр товлосон. Гэвч хуралдаан 11.30 цагийн байдлаар эхлээгүй, НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаар Р.Дагвыг сонгосон мэдээтэй байна.
НИТХ-ын өнөөдрийн, анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, хурлын тэргүүлэгчид болон намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа мөн сонгоно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, МАН-ын V хуралдаан өчигдөр болж, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан, хотын Захирагчаар Д.Сумьяабазар нарыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дээрх хоёр нэр дэвшигчийг дэмжсэн. Тиймээс НИТХ-ын анхдугаар хуралдаанаар тэднийг томилох юм.
Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН 34 суудал, Ардчилсан нам 8 суудал, ХҮН гурван суудал тус тус авсан юм. Шинэ НИТХ-д өмнөх НИТХ-ын 45 төлөөлөгчийн 4-ний 3 нь шинэчлэгдсэн юм.