Хот хоорондын зорчигч тээврийг түр зогсоолоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-20 12:42:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хот хоорондын зорчигч тээвэр буюу Баянхонгор-Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн 10 дугаар сарын 20-ны өдрийн 14:00, 18:00 цагийн нийтийн тээврийг хойшлуулах шийдвэр гарчээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тус зохицуулалтыг хийж байгаа аж.

Одоогийн байдлаар цасан болон шороон шуурганы улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдсан, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд байдал хэвийн болох хүртэл замыг хаах юм байна.

Холбоотой мэдээ