Ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-20 10:48:26

Архангай /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг аймгийн УЦУОШТ-ийн урьдчилан мэдээлэх хэлтсээс танилцууллаа.

Энэ хугацааны эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 19-нөөс 20-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 21-нд зарим газраар, 25-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.

Салхины хувььд ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хойд, Урд Тэрх, Суман, Чулуут голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан. 21-нээс нийт нутгаар дулаарч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа. 

Холбоотой мэдээ