Сонгогчдын ирц Бугат суманд хамгийн өндөр буюу 22,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-15 14:26:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 16.06 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Тодруулж хэлбэл, аймаг, сумын ИТХ-ын сонгуульд тус аймгаас 59834 сонгогч санал өгөхөөс одоогоор 9611 хүн саналаа өгчээ.

Сонгогчдын ирц Бугат суманд хамгийн өндөр буюу 22,5 хувь, Булганд 21.01, Цэнгэлд 20,3 хувьтай, Ногооннуур суманд хамгийн бага 8,6 хувьтай байгаа аж.

Аймгийн төв Өлгий суманд 3593 сонгогч саналаа өгч, 16,45 хувийн ирцтэй байна. 


Холбоотой мэдээ