Удирдлагын суудалд суухад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-15 07:56:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 15. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 29. Пүрэв гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

 

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага:  Хүрэлцэхүй   

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ