137 иргэнийг Төрийн дээд одон медалиар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-14 09:27:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан 137 иргэнийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.


Шагналыг 10 дугаар сарын 13-нд Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал гардуулж баяр хүргэсэн юм. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8, Алтангадас одонгоор 75, Хөдөлмөрийн хүндэт медалиар 53, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 хүн тус тус шагнууллаа.


Холбоотой мэдээ