Сонгуулийн хороог шүүхэд өгнө гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 00:17:50

Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр материалаа өгсөн тус намын хоёр хүний нэрийг хассан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа тайлбарласан юм.

Уг хэвлэлийн бага хуралд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Батаа, Номгон сумын 8 дугаар тойрогт дэр дэвшсэн С.Цэрэнбаяр, намын хорооны дэд дарга С.Мөнхбаяр, намын хорооны тэгүүлэгч Ө.Баянмөнх нар оролцлоо. “Хуульд заасан хугацаанд нь бид 33 нэр дэвшигчдийнхээ холбогдох материалыг өгсөн. Гэтэл 5 дугаар сарын 17-нд аймгийн сонгуулийн хорооны 10 дугаар тогтоолоор 2 нэр дэвшигчийг түтгэлзүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Энэ хуульд заасан үндэслэлгүй гэж бид үзэж байна” гэж тус аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхбаяр мэдэгдсэн юм.

Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсээс Улсын Их хуралд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалыг нэхсэн нь хууль зөрчиж буй үйлдэл гэж үзэж байгаагаа ч тэд хэлсэн. Ингээд Өмнөговь аймгийн сонгуулийн хороог иргэний хэргийг шүүх хүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн


 

Холбоотой мэдээ