"Сумын төвийн шинэчлэл" төсөл Эрдэнэцогт, Галуут суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-13 16:27:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Засаг дарга Д.Мөнхсайхан нар өнөөдөр Эрдэнэцогт суманд ажиллаж, тус сумын иргэдтэй уулзалт хийлээ. 

Өнгөрөгч онуудад хийсэн бүтээн байгуулалтын ажлууд цаашид иргэд рүүгээ чиглэн үргэлжилж, сумын төвийн иргэдийг тохь тухтай амьдруулах үүднээс Өлзийт суманд хэрэгжүүлсэн сумын төвийн шинэчлэл төслөө Эрдэнэцогт, Галуут суманд хэрэгжүүлэхээр болсон тухайгаа УИХ-ын дарга Эрдэнэцогтынхонд мэдээлэв. 

Тэрээр тус сумын иргэдийг байгаа орчиндоо сайн сайхан амьдруулахад чиглэсэн ажлыг аймгийн хурлын төлөөлөгчөөр сайн ажилласан хүмүүсээр хариуцуулан гүйцэтгүүлнэ гэлээ. Ингэхдээ  орон нутгийн онцлог шинж чанарыг сайн мэдэх, ажил хэрэгч байдлаараа сумын төвийн хөгжилд дорвитой өөрчлөлт авч ирсэн, чадвартай, сэтгэлтэйд нь итгэж буй учраас хариуцуулж байгаа  гэдгийг  яриандаа онцлон тэмдэглэсэн юм. 

"Сумын төвийн шинэчлэл" төсөл нь Эрдэнэцогт, Галуут суманд ирэх хавраас хэрэгжиж эхлэх бөгөөд айл өрхийг цэвэр, бохир, дулааны шугам сүлжээтэй холбох, сумын орчин нөхцөлийг тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах зэргээр сум бүхэлдээ шинэчлэгдэх ажлууд өрнөх юм байна.

Холбоотой мэдээ