Карабахт гал зогсоох дэглэм тогтоох нөхцөлийг хэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАКУ. /TASS/. Армени хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах улсаас цэргүүдээ гаргах хуваарийг танилцуулбал манай улс гал зогсоох дэглэмдээ эргэн орно хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Хуваариа танилцуулах нь бидний нөхцөл болзол.
Тодруулбал, эзлэн авсан нутаг дэвсгэрээс Арменийн зэвсэгт хүчнийг гаргах
хуваарийг танилцуулах нь бидний нөхцөл юм” хэмээн тэрбээр мэдэгдэв. Карабахт ширүүн тэмцэл болж буй үед ийм зүйл
хийх хэцүү гэдгийг Ильхам Алиев хүлээн зөвшөөрсөн хэдий ч ийм алхам хийх
боломжтойг цохон дурджээ.
Уулын
Карабах дахь нөхцөл байдал 9 дүгээр сарын 27-нд хурцдаж, зааглах шугам дээр
байлдаан болж байгаа юм. Азербайжан, Армени дайны байдал тогтоож, эрчүүдийг
цэрэгт дайчлахаа мэдэгдсэн юм. Хоёр тал хоёул хүний амь үрэгдсэн, шархадсан
тухай, түүний дотор энгийн иргэд ч байгаа гэж мэдээлж байна.