ОХУ-д өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо 9000 мянга давав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-02 16:32:15

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 9412 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 1 194 643 болж нэмэгдлээ гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.


Шуурхай штабаас мэдээлснээр, нийслэл Москва хотод 2704  шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 297729 болсон байна. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт орж байгаа Москва мужид 244 тохиолдол шинээр илэрсэн бол Санкт-Петербургт 302, Ростов мужид 209, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар 203 270 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд 6054 өвчтөн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 970 296 болсон бол 186 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 21 077-д хүрчээ.


Одоогийн байдлаар коронавирусний халдварын сэжигтэй 222.5 мянган хүн эмнэлгийн хяналтад байна. ОХУ-д нийтдээ 46.8 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. Өнгөрсөн хоногт 402 мянган хүнд шинжилгээ хийсэн байна. 


Холбоотой мэдээ