Улаанбаатар-Дарханы замын хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-02 16:26:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 2-ны 12.00 цаг хүртэл хаагаад байсан юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын үйлчлэх хугацаа дуусаж өнөөдөр 12.00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэв.

Тус чиглэлийн замд их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байв. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 10 дугаар сарын 2-ны 12.00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байсан юм.


Холбоотой мэдээ