Ард түмнээ хайрлая нам, Иргэний хөдөлгөөний намыг бүртгэхээс татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-01 08:30:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 7 нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын байгууллагад хянуулж, нийцсэн дүгнэлт мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.   

Тодруулбал Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Ард түмнээ хайрлая нам, Иргэний хөдөлгөөний нам сонгуульд оролцохоо илэрхийлж хүсэлтээ холбогдох баримтын хамт ирүүлсэн. Харин Хөдөлмөрийн Үндэсний нам хүсэлт, холбогдох баримт бичгээ ирүүлээгүй байна. Аймгийн сонгуулийн хороо холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгэж, Ард түмнээ хайрлая нам, Иргэний хөдөлгөөний намыг хуульд заасан шаардлагыг хангаагүй, холбогдох баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэдгийг өнөөдөр аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 


Холбоотой мэдээ