Хөвсгөл аймагт 1557 төрийн албан хаагч орон нутгийн сонгуулийг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-01 08:21:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөлд аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар нийт 1557 төрийн албан хаагч ажиллаж байна.

Тус аймгийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд 23 сумын сонгуулийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн 23 сумын сонгуулийн хороонд 147 төрийн албан хаагч, хэсгийн хороонд 982 төрийн албан хаагч, аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багийн дарга, 4 гишүүн, 130 хэсгийн хороонд 154 мэдээлэл технологийн даамал, 130 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, 130 цагдаагийн албан хаагч нийт 1557 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд  сонгуулийн тухай хуулийн дагуу сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн албанд жинхлэн томилогдсон, сонгуулийн байгууллагад 6-гаас дээш удаа ажилласан, дадлага туршлагатай төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ