Бүрэн сийлбэрлэсэн, 8 ханатай монгол гэрийг Токио цамхагт барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-30 11:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал аварга Токиогийн олимпын наадмыг угтан монгол гэр барьж эх орноо сурталчилна.


Энэхүү монгол урчуудын бүтээсэн 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг тун удахгүй Япон улс руу тээвэрлэх юм байна. Харин уг чамин хийцтэй монгол гэрийг Монголын үндэсний олимпын хорооны дэргэд бариад байгаа бөгөөд Токиогийн олимпыг угтаж хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд тус гэрийг Токио цамхагт барих юм.



Монгол үндэсний урлаг, соёлын бахархал болсон энэ гэрийн тооно болон баганан дээр Чингис хаан Нэгдсэн Их Монгол Улсаа байгуулсны бэлгэдэл болгож Бөртө чоно, Гоо марлын дүрсээр чимэглэсэн сийлбэртэй.



Мөн Их хааны түүхэн замналын эхлэлийг найман шарга мориор дүрсэлж, их гүрэн улсаа байгуулахад үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайд нарыг уг тоононд багтаажээ. Тоононы төвд улсын дээд захирагч Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрслэгджээ. Тоононы хүрээнд хаант төрийн 9 их бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулжээ.





Холбоотой мэдээ