Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо нэг сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-29 09:45:45

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхий даяар коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая давж, 1 000 555-д хүрчээ гэж АНУ-ын Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.


Халдвар авсан нийт 33 273 720 тохиолдол бүртгэгдсэн бол 23 056 480 хүн эдгэрсэн байна. АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 205 024  хүн нас барсан бол тус улсын араас  нь Бразил /141 741/, Энэтхэг /95 542/, Мексик  /76 430 /, Их Британи /42 090/ жагсаж байна.


“COVID-19” хамгийн их тархсан орнуудад АНУ /7 147 241/, Энэтхэг /6 074 702 /, Бразил /4 745 464/, ОХУ /1 159 573/ багтаж байна. 

Холбоотой мэдээ