ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-09-28 07:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт СТӨ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын салбарын ажилтай танилцана.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газар, “Монголын залуу инженерүүдийн холбоо”-ноос “Үндэсний шинэ давлагаа - Инженер залуу үе” хөтөлбөрийн талаар мэдээлнэ. Утас: 88774344

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг цахимаар танилцуулна.

11.30 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99810808, 99071032

13.00 цагт УДЭТ-т “Анна Каренина” жүжгийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт ШУТИС-ийн Номын санд “Оюуны өмчийн салбарын оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.

Холбоотой мэдээ