Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-18 11:51:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар лхагва гарагт хуралдлаа. Хурлаар улсын Онцгой комиссын 29 дүгээр хурлын тэмдэглэлийг аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга дэд хурандаа Х.Энхнасан танилцуулсан юм. Тус хурлын тэмдэглэлийн 7.1-т Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж бизнесийн үйл ажиллагааг дэмжих,
7.2-т Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу тухайн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, тусгайлан гаргасан дүрэм журам зааврыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран мөрдүүлэх, Коронавируст цар тахлын талаарх мэдлэг, ойлголт, сургалт, сурталчилгааны ажлыг чанартай зохион байгуулж, хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, 
7.3-т Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд /амны хаалтаа зүүцгээе/ аяныг эрчимжүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг тус тус үүрэг болгосон байна. 
Энэхүү хурлын тэмдэглэлийг мөрдөж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн МХГ, ЭМГ, ОБГ, Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.  Мөн Аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаар захирамжаар жагсаал цуглаан, спортын үйл ажиллагаа, РС тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоосон байсныг хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Дээрх байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулахдаа Эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар зөвлөмжийг мөрдөж ажиллах ажээ.

 

Холбоотой мэдээ