Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ой тохиож байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2020-10-08 14:55:41
twitter.com/Nyamkanmk

                  Ким Ир Сен                                                Ким Жөн Ил                                                   Ким Жөн Ун            


БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам нь ард иргэдээ бүхий л ялалт руу хөтөлж, чиглүүлдэг Солонгосын хувьсгалын ерөнхий штаб юм.


Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхт 75 жилийн ойтойгоо золгоод байна.


Японы түрэмгийллээс Солонгосыг чөлөөлөх дайны дараа байгуулагдсан Хөдөлмөрийн нам нь төр болон зэвсэгт хүчин байгуулах, саад бэрхшээл болгоныг даван туулах зэрэг түүхэн шалгуурыг гүнээ ухамсарлаж, ардчилсан шинэчлэл хийж, ард иргэдээ ядуурлаас салгаж аз жаргал, гэрэл гэгээтэй ирээдүйгээр хангаж байна.


Хөдөлмөрийн намын удирдлага дор Солонгосын ард иргэд Эх орноо чөлөөлөх дайнд /1950-1953/ ялалт байгуулж, дэлхийн түүхэнд байгаагүй гайхамшгийг бүтээсэн юм.


Дайны дараа Солонгос улс зуун жилд дахин сэргэхгүй гэж зарим нэг нь ярьж байсан хэдий ч Хөдөлмөрийн нам маш богино хугацаанд эх орноо сэргээн босгож, улс төрийн хувьд хараат бус, эдийн засаг болон батлан хамгаалах салбарын хувьд бие даасан социалист аж үйлдвэржсэн улс болгож чадсан билээ.


Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.


Хөдөлмөрийн намын гайхалтай удирдлага дор БНАСАУ хөгжил цэцэглэлтийн алтан үедээ орж, Солонгосын 5000 жилийн түүхэн дэх хамгийн хүчирхэг улс болж байна.


Хөдөлмөрийн нам хувьсгал, бүтээн байгуулалтын бүх үе шат, үе мөчлөгийг бодлогын ямар ч алдаа, хазайлтгүйгээр ялалтын хамт урагшлуулж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт болоод улс орноо нэгтгэх үйл хэрэгт тууштай, чин сэтгэлийн хүчин чармайлт гаргасан билээ.


Хөдөлмөрийн намын удирдан чиглүүлэх үзэл баримтлал бол Кимирсенизм-Кимжөнилизм бөгөөд үүний мөн чанар нь “Ард иргэд хамгийн эхэнд” юм.


Энэхүү үзэл баримтлал нь ард иргэдийн хүсэл шаардлагад нийцүүлэн бүхий л асуудлыг зохицуулж, ард иргэддээ үнэнч гэдэг мөн чанараа үргэлж хадгалдаг.


Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.


Ким Ир Сен бол Солонгосын Хөдөлмөрийн намын үүсгэн байгуулагч, Солонгосын мөнхийн удирдагч билээ


Ким Ир Сен тариачидтай ажлынх нь талаар ярилцаж байгаа нь /1958 оны 10-р сар/

Ким Ир Сен залуу барилгачдад урам зориг өгч буй үе /1958 оны 6-р сар/

Ким Ир Сен тариаланчидтай ярилцаж байна /1959 оны 3-р сар/

Ким Ир Сен эмэгтэй ажилчидтай уулзав /1959 оны 3-р сар/
Ким Ир Сен Кансон хотын ган төмрийн үйлдвэрт зочлов /1960 оны 10-р сар/

Ким Ир Сен их дэлгүүрт зочлов /1961 оны 10-р сар/
Ким Ир Сен сурагчдын хамт /1986 оны 12-р сар/

Ким Жөн Ил бол Солонгосын Хөдөлмөрийн намын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн дарга юм
 Ким Жөн Ил хөдөөний айлд зочлов /1975 оны 3-р сар/
Ким Жөн Ил чөлөөндөө гарсан цэргийн албан хаагчийн шинэхэн гэрт зочлов /2009 оны 1-р сар/
Ким Жөн Ил тариаланч айлд зочлов /2001 оны 7-р сар/
Ким Жөн Ил хүүхдүүдэд ирээдүйн сайн сайхны төлөө ерөөл хайрлав /2006 оны 1-р сар/
Ким Жөн Ил Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн цахим номын сангийн эргэн тойрныг ажиглаж буй нь /2010 оны 4-р сар/
 Ким Жөн Ил Шиныжү хотын гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт зочилж, зөвлөгөө өгч байна /2001 оны 12-р сар/
Ким Жөн Ил ард иргэдтэйгээ мэндчилж буй нь /1995 оны 7-р сар/
  Ким Жөн Ун бол Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн асуудал эрхэлсэн комиссын тэргүүн, БНАСАУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм
Ким Жөн Ун багш нарын дунд /2017 оны 9-р сар/
 Ким Жөн Ун загасчдын хамт /2018 оны 12-р сар/
Ким Жөн Ун Пёньян хотын спортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрт /2016 оны 6-р сар/
Ким Жөн Ун Чанжон гудамж руу нүүсэн айлд зочлов /2012 оны 9-р сар/
Ким Жөн Ун хүүхдүүдийн хамт /2013 оны 6-р сар/
 Ким Жөн Ун Пёньян хотын Багш нарыг бэлтгэх коллежид зочлов /2018 оны 1-р сар/
Ким Жөн Ун Окриу хүүхдийн эмнэлэгт зочлов /2014 оны 3-р сар/
    Ким Жөн Ун залуусын хамт /2015 оны 5-р сар/
Ким Жөн Ун тамирчдын хамт /2013 оны 7-р сар/
Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн бүсэд ажиллаж буй нь /2020 оны 8-р сар/
Ким Жөн Ун барилгачин цэргүүд болон нөхөн сэргээлтийн кампанит ажлаас эргэн ирж буй иргэдтэй даллан мэндчилж буй нь /2015 оны 10-р сар/
 Пёньян хотын нэг хэсэг
 Рёмён гудамж
 Орчин үеийн троллейбусны үйлдвэр
CNC машины хэрэгслийн үйлдвэр
 Кумсоны тракторын үйлдвэр
Пёньяны оймсны үйлдвэр
Рионгаксаны савангийн үйлдвэр
  Загасны аж ахуй
Косаны жимсний нэгдсэн аж ахуй
Мод үржүүлгийн газар дахь суулгацын үйлдвэрлэл
Сунчоны фосфатын бордооны үйлдвэр
Шинэ метро
Шинжлэх ухаан, технологийн иж бүрэн цогцолбор
Шинжлэх ухаан, технологийн талаар судалж буй иргэд
Суралцагсад
 Мангёнда сурагчийн ордон, сургуулиас гадуурх үйл ажиллагааны цогц бааз
   Сурагчид 12 жилийн боловсрол олгох сургалтын системийн хүрээнд зүрхний бүтцийг судалж байна
Мунсу усан парк
Масикрион цанын бааз
 Каисон залуучуудын цэцэрлэгт хүрээлэн
Мирим морин спортын клуб
Гулгуурын талбай
Яндок халуун рашааны амралт
Яндок халуун рашааны амралтын газрын доторх спа
 Рюгёнг нүдний эмнэлэг
 Рюгёнг шүдний эмнэлэг
Самжиёны шинэ нүүр царай
 Мираи шинжлэх ухаанчдын гудамж
 Бамбар барьсан залуус жагсаж, Солонгосын Хөдөлмөрийн намыг даган давшихаа илэрхийлж байна
  Пёньян хотын иргэд Солонгосын Хөдөлмөрийн намын 7 дахь их хурлын баярын өдрийг тохиолдуулан жагсаж байна

Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан гаргасан гэрэл зураг, ном, маркын онлайн үзэсгэлэнг уншигч Та бүхэн дараах холбоосоор орж үзнэ үү!

МОНГОЛ УЛСАД СУУГАА БНАСАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Холбоотой мэдээ