Баян-Өлгий аймагт 1976 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-02 15:04:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2020-2021 оны хичээлийн жилд 6 настай 1976 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна. 

Харин аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 44 сургуульд урьдчилсан байдлаар 24793 хүүхэд суралцах тооцоо гарчээ.

Тус аймагт энэ жил Өлгий сумын 10 дугаар сургууль шинээр ашиглалтад орж, сургуулийн тоо нэгээр нэмэгдсэн. Одоо сургуулиудын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос бүрэн жигдрэх ажээ.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр сурагчдын биеийн халууныг хэмжиж, гарыг нь ариутгаж оруулах, хичээлийн байр, анги танхим, ариун цэврийн байгууламжуудыг халдваргүйжүүлэх ажлуудыг тогтмол хийж байгааг албаны хүмүүс хэлж байна.  

Холбоотой мэдээ