НҮБ-ын ХХААБ-ын Ази Номхон далайн бүсийнхэн цахимаар хуралдаж байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-09-02 10:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын нөхцөл байдал Ази, Номхон далайн улс орнуудын хоол хүнс, ХАА-д нөлөөлж буй талаар өчигдөр эхэлсэн НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага (ХХААБ) болон манай улсын ХХААХҮЯ-ны хамтарсан Ази Номхон далайн бүсийн 35 дахь удаагийн цахим хурлаар хөндөв. Мөн хурлаар НҮБ-ын ХХААБ-аас "COVID-19" цар тахлын халдварын эсрэг болон урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм.


Хуралд ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадруун, Худалдаа нийтийн хоолны хэлтсийн дарга О.Онон болон яамны холбогдох газрын мэргэжилтнүүд, НҮБ-ийн ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, тус байгууллагын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Анударь нар оролцов.


Хурлаар түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн байдлын төлөв байдал болон усны менежментийг оновчтой хэрэгжүүлэх чиглэлд талууд санал солилцож байна. Ази, Номхон далайн бүсийн 35 дахь удаагийн хуралдаан 9 дүгээр сарын 1-4 хүртэл үргэлжилнэ. 



Холбоотой мэдээ