“Шарилжгүй Улаанбаатар-5” аяны II шат 29 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-16 17:18:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шарилжгүй Улаанбаатар-5 аяны II үе шат энэ амралтын өдрүүдэд эхэллээ. 8 дугаар сарын 29-нийг дуустал үргэлжлэх II шатны аянаар:

  • Энэ удаад 3 бригад тус тусдаа шарилж цэвэрлэхгүйгээр хуваарьт гудамж зам талбай, дүүрэгт бүрт бөөнөөрөө ажиллахаар боллоо.
  • II үе шатны хүрээнд УБЗАА-наас урамшуулал олгон ажиллуулж байгаа иргэдийн бүлгийн 136 үйлчлэгч иргэд олноор зорчдог, нийтийн эзэмшлийн, амралтын талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, автозам дагуух талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэнэ.

Шарилжгүй-Улаанбаатар-5 аяны I үе шатны хугацаанд 3720.994 м талбайн 649 тн шарилж, зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэн, тээвэрлэжээ.

Холбоотой мэдээ