Улаанбаатарт бороо орно, 19-21 хэм дулаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-08-12 08:15:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: 

Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим нутгаар усархаг бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ