Орон сууцны дундах замыг нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болгоно

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-05 12:32:26

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын зарим орон сууцны байр орчмын авто замын хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгохоор шийдвэрлэжээ.

Учир нь зарим орон сууцны орчимд замын ачаалал нэмэгдэж, өглөө ажил, сургууль, цэцэрлэг цуглах, орой тарах үед түгжрэл үүсэх болсон юм. Тодруулбал, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу орон сууцны тав болон 24 дүгээр байрны дундуур өнгөрдөг замуудыг нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болгох асуудлыг судалж, ирэх оны төсөвт суулгахаар болов.  Мөн Агын гудамжаас Читийн гудамж чиглэлд, нэгдүгээр цэцэрлэгийн хойд замаас орон сууцны зургадугаар дугаар байр хүртэл, 19 дүгээр байрны хойд замаас орон сууцны хоёр, гуравдугаар байр хүртэл авто зам барих ажлын тооцоо судалгаа гаргахыг Чойбалсан хотын Ерөнхий архитекторт даалгасан байна.  

Холбоотой мэдээ