Манзушир чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан М.Энхболдын санаачлагаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн долоон км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Шав
тавих арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг даргын албан
үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй
удирдлагууд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.
Тус замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК,
туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажиллах бөгөөд ирэх 2021 оны долдугаар
сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
Зуунмод-Манзушир
чиглэлийн авто зам нь долоон см зузаан хатуу
хучилттай үүнээс эхний 2.35 км нь 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай бөгөөд
гэрэлтүүлэг болон 4.9 км явган хүний замтай хийгдэж байгаагаараа онцлогтой.

