Иргэдийн өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-29 21:33:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ ард иргэдийн өргөдөл, гомдлыг утсаар болон цахимаар хүлээн авч байна. 

Ард иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор тус аймгийн ЗДТГ-аас иргэдийн санал гомдлыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдээс санал гомдол, өргөдөл хүлээн авах нээлттэй утас 7048-1111 утас ажлын өдрүүдэд 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд тогтмол ажиллаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн цахимаар хүлээн авдаг болоод байгаа билээ. Тухайлбал, 7048-1111 дугаарын утсаар 9424-4270 дугаарт мессэжээр, “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР” фэйсбүүк хуудсаар, urgudul@govi-altai.gov.mn и-мэйл хаягаар тус тус иргэдийн санал гомдлыг хүлээн авч ажлын тав хоногт шийдэж байгаа ажээ. Иймд тус аймгийн төрийн байгууллагатай холбоотой санал хүсэлтээ дээрх сувгуудаар ирүүлэхийг холбогдох албанаас мэдээлсэн юм. 


Холбоотой мэдээ