Г.Тунберг “COVID-19”-ийн эсрэг Амазоны тэмцэлд 100 мянган евро хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-07-21 16:16:59

СТОКХОЛМ. /CNN/. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн Грета Тунберг Бразилын Амазон дахь “COVID-19” халдвартай тэмцэх үйлсэд 100 мянган евро /114 мянган ам.доллар/ хандивлана гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Г.Тунбергт нэг сая еврогийн шагнал бүхий Гюлбенкяны нэрэмжит хүмүүнлэгийн шагналыг олгосон талаар мэдээлэл гарсны дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Шагналын мөнгөнөөс гаргах хандивыг идэвхтэний “Thunberg” сангаар дамжуулан “SOS Amazonia” байгууллагад олгох ажээ.


“Мөн өөр 100 мянган еврог экоцидыг олон улсын гэмт хэргийн ангилалд оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс “Stop Ecocide” санд хандивлана” гэж Г.Тунберг мэдээлжээ. Тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр, шагналын бүх мөнгөө хандивлана гэдгээ мэдэгдсэн боловч өөр ямар байгууллагад хандивлах талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 

Холбоотой мэдээ