Тарваган тахлаар өвчлөөгүй болохыг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-18 10:41:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа хэмээн өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг өвчтөн М-ийн сорьцонд хийсэн молекул биологийн шинжилгээний хариу сөрөг гарч тарваган тахал өвчнөөр өвчлөөгүй болохыг тогтоожээ.


Мөн үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын хөдөлгөөн хязгаарлах, хөл хорио тогтоох шийдвэр цуцлагдлаа. Монгол Алтайн нурууны салбар уулсаар хойноосоо урагшаа чигтэй тарваган тахал өвчний эпизоти явагдаж байна. Монгол Алтайн нуруу нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Бугат,Төгрөг,Цээл Халиун, Алтай, Цогт, Эрдэнэ, Чандмань сумдын нутгаар дайрч байгаа тухай тус аймаг дахь ЗООНОЗ өвчин судлалын төвөөс мэдээллээ. Иймд ард иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж тарваганы мах болон эд зүйлсийг хэрэглэхгүй байхыг анхааруулав.


Холбоотой мэдээ