Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-14 12:18:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй  тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдсаныг ЭМЯ-наас мэдээллээ.


Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан.  Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдсан байна.


Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан бөгөөд Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг  голомтод  ажиллаж байна.

Холбоотой мэдээ