"Улаанбаатарын өнгө 2020" уралдаанд бүтээл хүлээн авах хугацааг сунгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-10 17:33:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол зохиолч, зураачдаа дэмжин, олон улсын шаардлага хангасан чанартай бүтээл туурвихад нь туслах зорилгоор “Нэпко Кидс” хэвлэлийн газрын санаачилгаар Монголын ном соёлын төв, Торгоны зам сангаас хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатарын өнгө 2020” хүүхдийн номын уралдаанд бүтээл хүлээн авах хугацааг ирэх сарын 10-ныг хүртэл сунгажээ. 


Зохиолоо бичсэн боловч зургаа дуусгаж амжихгүй байна гэсэн хэд хэдэн хүсэлт ирсний дагуу уралдааны хугацааг сунгасан байна.


Энэхүү уралдаан нь:

Шилдэг зохиол

Шилдэг зураг

Шилдэг хүүхэд бичсэн хүүхдийн ном

Нийгмийн эрүүл мэндийн сэдэвт шилдэг бүтээл гэсэн ангилалд 4 ялагч тодруулах юм байна. 


Уралдаанд хүүхэд, насанд хүрэгчид гээд хүссэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд бүтээл нь 16-аас 36 нүүр, А4 форматаар бичсэн, зурагтай, хамгийн гол нь хүүхдэд зориулсан агуулгатай байх ёстой юм. 


Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нэпко Кидс хэвлэлийн газрын вэбсайт www.nepkokids.mn болон www.facebook.com/nepkokids Фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. 

Холбоотой мэдээ