Наро Банчэн гэгээнтэн Алтай нутагт заларлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-08 21:41:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, Дашпэлжээлин хийд болон сүсэгтэн олон номын заллага айлтгасны дагуу Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн долоодугаар сарын 08-ны өдөр Алтай хотод заларлаа.


Гэгээнтэн хөтөлбөр ёсоор ган, гачгаас ангид гарц арвинтай зунших, буян хураахын тухайд Хантайширын нурууны “Чандмань” хайрханыг тахихаар буян номын үйлээ эхлүүлсэн бөгөөд мөн үеэр хайрханы эргэн тойрон үүл сууж манан хөллөн тахилгын зан үйл дэлгэр боллоо. Үүний дараа гэгээнтэн Алтай хотын сүсэгтэн олонтой уулзан жаргал хийгээд зовлонгийн тухай илтгэл тавьж, буян номын дээдийн айлдвар айлдсан юм. Түүнчлэн төрийн алба хаагчийн ёс зүй болон эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян хураахын тухайд аймгийн төрийн албан хаагчдад лекц уншлаа.

Тэрээр маргааш буюу долоодугаар сарын 09-ний өдөр Тонхил суманд морилон Төрийн тахилгат Сутай хайрханыг тахих, Дарив сумын сүсэгтэн олонд ном айлдах, Шарга сумын “Голын эх”-ийг тахиж, нутгийн сүсэгтэн олонд ном айлдах ажээ.


Холбоотой мэдээ