“Хоггүй цэвэрхэн наадацгаая” уриалгад нэгдэхийг хүслээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-08 09:39:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ард иргэдийг “Хоггүй цэвэрхэн наадацгаая” уриалгад нэгдэхийг хүслээ.


Тулгар төр байгуулсны 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Говь-Алтай аймгийн баяр наадмыг тохиолдуулан Алтайчуудыг хог хаягдлаа зориулалтын саванд хаяж орчноо цэвэр байлган цэмцгэр наадах орчныг бүрдүүлэхэд гар бие оролцохыг уриалсан юм.

Байгаль дэлхийгээ цэвэр байлгах, ирээдүй хойч үедээ зөв үлгэр дууриалал үзүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал юм. Байгаль дэлхийгээ бид өөрсдөө хамгаалах ёстой, хогоо зориулалтын саванд хийх нь хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм хэмээн тус аймгийн БОАЖГ-аас онцлон мэдээлэв.


Холбоотой мэдээ