Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт бичигдэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-07-06 15:39:10

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт нэг хоногийн дотор коронавирусний халдварын 24 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр ОХУ-ын ижил үзүүлэлтийг давжээ.


Энэтхэгт 697413 хүн халдвар авсан нь дэлхийд гуравдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт бөгөөд тус улсад 19693 хүн халдвараар нас барсан байна. 


Энэтхэгт худалдааны төв, мөргөлийн газар, албан газруудыг нэг сарын өмнө нээсэн юм. Тус улсад сүүлийн гурван өдөрт халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, өдөрт 20 мянгаас дээш тохиолдол бүртгэгджээ. 


Хэдийгээр Энэтхэг нь халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт бичигдэж эхэлсэн боловч нас барсан хүний тоогоор наймдугаарт жагсаж байгааг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулсан байна.

Холбоотой мэдээ