Хурдан морь унах хүүхдүүдийн бүртгэл эхэллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-01 12:03:08

Төв /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 99, аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн ойн баяр наадам  7 дугаар сарын 11-12-ны өдөр болно. Наадмаар 6 насны морьдын уралдаан болох бөгөөд унах хүүхдүүдийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бүртгэж эхэллээ.

Хурдан морь унах хүүхдүүдийг  06 дугаар сарын 29-ноос 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд бүртгэх бөгөөд уралдаанч хүүхдийн насны хязгаар, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан, стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, морины эзэн уяач нартай аюулгүй байдлын гэрээ хийсэн, эмчийн үзлэгт орсон байх зэрэг шаардлагыг тавьж байгаа хэмээн аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн эрх, хамгааллын асуудал хариуцсан  мэргэжилтэн Л.Оюунчимэг онцоллоо.

Ташрамд, өнгөрсөн жилийн аймгийн баяр наадмаар нийт давхардсан тоогоор 2234 хүүхэд бүртгүүлж байсан байна.

 

Холбоотой мэдээ